Хонь

ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ

ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ

Тархалт:

Архангай аймгийн Хотонт, Төв аймгийн Баянцагаан сумдад дагнан үржүүлэхээс гадна Архангай аймгийн Хашаат,  Төв аймгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан-Уул сумдад тусгай суурь сүрэг бүрдүүлэн үржүүлж иржээ. Хотонт үржлийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонт суманд үржүүлдэг.

Бий болгосон үржил селекцийн арга:

Хонины илүү нуруу нугалам, хавирга үр төлдөө удамших зүй тогтолд үндэслэн өөр дотор нь цэврээр  сонгон  үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Хотонт үржлийн хэсэг”-ийн хонийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Хотонт үржлийн хэсгийн хонины онцлог:

Хотонт үржлийн хэсгийн хонины биологийн гол онцлог нь  бэлчээрийн маллагааны жирийн нөхцөлд арчилгаа маллагаа, тэжээллэгийн ямар нэг нэмэгдэл зардал гаргахгүйгээр 3.8 – 5.0 кг амьдын жин, 7.3 – 13.8 ам дм арьсны талбай,  2.8 – 3.2 % махны гарц, 43 грамм ноосыг хонь бүрээс илүү үйлдвэрлэх чадамж бүхий 1-2 үе нугалам илүүтэйд оршино. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь  зонхилох хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

45.0

60.0

1500

Төлгөн хуц

32.0

47.0

1300

Эм хонь

38.0

50.0

1200

Охин төлөг

28.0

42.0

1100

Үржлийн хэсгээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХАА-н сайдын 1996 оны 9/70 дугаар тушаал.

Хотонт үржлийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Б.Минжигдорж -  Доктор, профессор, гавъяат малзүйч, Х.Санжмятав - Доктор Ph , Малзүйч, Б.Цэдэв – Малзүйч, Ц.Түмэндэмбэрэл - Малзүйч

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Манай орны аль ч бүс нутгийн хонинд илүү нугаламтай хонь 12.8 – 24.9%-иар тохиолдох тул өөр дотор нь сонгон үржүүлэхийн зэрэгцээ Хотонт үржлийн хэсгийн хонийг сайжруулагчаар ашиглаж, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өргөн боломжтой.

ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ
ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ