МАА Салбар
Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдав.
Уг хуралдаанаар:
- "Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам"-ыг баталсантай холбогдуулан эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, малчдын үнээний сүүний гарцыг тогтоосон дүнгийн талаар
- Малын Үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
- Мал зүйч мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг дэв олгуулахаар орон нутгаас ирүүлсэн материалтай танилцаж, журмын шаардлага хангасан мал зүйчид зэрэг дэв олгох зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох зөвлөмж, дүгнэлтийг гаргав.
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.