Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг

Шөрмөсөн утас бэлтгэх арга ажиллагаа

Шөрмөсөн утас бэлтгэх арга ажиллагаа

Орох материал, бэлдэц:

• Үхэр шилбэний арын шөрмөс

• Зээрийн шилбэний арын шөрмөс

Хэрэглэх багаж хэрэгсэл:

• Хавтгай мод

• Модон муна

• Эсгий уут

Арга ажиллагаа, дараалал:

1.  Үхэр, зээрийн шилбэний арын шөрмөсийг авч угааж цэвэрлэсний дараа урь, утаанд өгч утаад, цус тос болгохгүй, ус чийг авахуулахгүй, нар, галд шарахгүй хатаана.

2.  Элдэхдээ хавтгай модон дээр шөрмөсийг тавьж модон мунаар гэмтээхгүй цохин зөөлрүүлнэ /Зураг 54/.

3.  Сэмлэх үед гадна талын хальсыг ховхолж хаяад үргэлжлүүлэн цохиж ширхгээрээ задрах үед нь даавуун утас шиг нарийсган эрчилнэ.

4.  Задарсан шөрмөсний утсыг нар, салхи, чийг үзүүлэхгүй эсгий уутанд хадгална.

5.  Шөрмөсөөр бүхий л ширэн эдлэлийг оёход амар тасрахгүй бат бөх болно.

6.  Зангилаа тогтдоггүй тул юм оёсны дараа хутгаар огтлон таслаад галын цогоор түлж бөөрөнхийлөн тогтооно.

7.  Шөрмөсөөр зөвхөн битүү оёдол хийгээд зогсохгүй ширэн эдлэлд гоёлын хээ тавихад ашиглана. Гутлын зулаг мэт амархан урагддаг хэсгийг шөрмөсөн утас, шөрмөс ноосны холимог утсаар оёдог.
 

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.