Хонь

ХАНГАЙ ҮҮЛДЭР

ХАНГАЙ ҮҮЛДЭР

Тархалт:

Хангай үүлдрийн  хонийг Сэлэнгэ, Булган аймгийн зарим суманд  цэврээр нь болон нутгийн хонины ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглаж иржээ. Сэлэнгэ аймгийн  Цагааннуур, Булган аймгийн Орхон сумдад Хангай  үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ойт хээрийн бүсэд орших Булган аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Цагааннуур  сумын нутгийн монгол хонийг Алтай үүлдрийн нарийн ноост хуцаар цус шингээх эрлийзжүүлэгт оруулж, тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан II ба түүнээс дээш  үеийн эрлийз хонийг Ставраполь үүлдрээр нэг удаа цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн нарийн  ноост хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлж, үүлдэр гаргах эрлийзжүүлгийн аргаар ноос - махны чиглэлийн нарийн ноост “Хангай үүлдэр”-ийн хонийг зохион бүтээсэн ажээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн ноос – мах - өөхний

Хангай үүлдрийн хонины онцлог:

Хангай үүлдрийн хонины гол онцлог нь ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос 18-23 хувиар, ноосны гарцаар 2.4 – 3.4 дахин, төлөрхөг чанараар 10-17 хургаар илүү төдийгүй, 60-74 дүгээр чанарын нарийн ноос өгөх чадамжтай, манай орны цорын ганц нарийн ноост үүлдрийн  хонь гэдэгт оршино.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

65.0

80.0

5000

Төлгөн хуц

36.0

45.0

3500

Эм хонь

42.0

55.0

3300

Охин төлөг

30.0

38.0

3000

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХААХҮ-ийн сайдын 1990 оны  А/29 дүгээр тушаал.

Хангай үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Б.Аюуш –ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ш.Гомбосүрэн – МААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Н.Дашийв  -  Монгол Улсын гавъяат малзүйч, Г.Алтангэрэл -  МААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Ө.Хэмжээт -  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малзүйч, Т.Жигмэд – Булган аймгийн Орхон сумын малзүйч, Г.Динаажав - Сэлэнгэ аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, Л.Полоо  -  Булган аймгийн Орхон сумын хөдөлмөрийн баатар, улсын хошой аварга малчин.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Хангай үүлдрийн хонийг ойт хээрийн бэлчээр тэжээлийн нөөц сайтай, газар тариалангийн  бүс нутагт цэврээр нь үржүүлж, түүний аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шилэн сонголтыг боловсронгуй болгож, эдийн засгийн эргэлтэнд  эрчимтэй  оруулах аргаар ховор  генофондыг хамгаалан арвижуулах.

ХАНГАЙ ҮҮЛДЭР
ХАНГАЙ ҮҮЛДЭР