Хонь

ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ

ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ

Тархалт:

Ерөө үүлдрийн хэсгийн хонийг Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант сумдад 40 шахам мянган хонины хүрээнд өсгөн үржүүлж байжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө үүлдрийн хэсгийн хонины  цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ойт хээрийн бүсэд орших Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд үржүүлж байсан  нарийн нарийвтар ноостой эрлийз хонийг Куйбышев үүлдрийн урт нарийвтар ноост хуцаар  I,  II үе хүртэл эрлийзжүүлж, дараа нь Ромни-марш, Хойд Кавказ үүлдрийн нарийвтар ноост хуцаар цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн хурдан өсөлттэй, нарийвтар ноост эрлийз хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлэх аргаар ноос - махны чиглэлийн урт нарийвтар  ноост, хурдан өсөлттэй  “Ерөө үүлдрийн хэсэг”-ийн хонийг зохион бүтээжээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийвтар ноос – мах - өөхний

Ерөө үүлдрийн хэсгийн  хонины онцлог:

Ерөө үүлдрийн хэсгийн хонины гол онцлог нь  ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос 16.6 – 28.2  хувиар, ноосны гарцаар 2.3 – 3.5 дахин, төлөрхөг чанараар 4.5-5.0 хувиар илүү төдийгүй, 50-58 дугаар чанарын харьцангуй уртлаг, өнгөлөг  нарийвтар  ноос өгөх чадамжтай, лагс бие томтой, хурдан өсөлттэй  зэрэг үнэт чанаруудаар бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлогтой.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

72.0

85.0

6000

Төлгөн хуц

42.0

60.0

4100

Эм хонь

44.0

60.0

3200

Охин төлөг

33.0

47.0

3100

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХААЯ, Сангийн аж ахуйн яамны сайд нарын 1981 оны 286/304 дүгээр  хамтарсан тушаал.

Ерөө үүлдрийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Г.Чадраабал – МААЭШХ-гийн ЭШ-ний ахлах ажилтан, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Н.Баясгалан  -  МААЭШХ-гийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Д.Лхагвасүрэн  -  МААЭШХ-гийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Н.Нямжаргал - Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн дарга, эдийн засагч, Г.Сандаг - Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн ерөнхий малзүйч, А.Зоригт  -  Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн үржлийн малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Ерөө үүлдрийн хэсгийн хонийг ойт хээрийн бүсийн бэлчээр тэжээлийн нөөц арвинтай, газар тариалангийн  бүс нутагт цэврээр нь үржүүлж, түүний аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөхийн тулд уг хонины онцлог, давуу чанаруудыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эдийн засгийн эргэлтэнд  эрчимтэй  оруулж, үнэт генофондыг хамгаалан арвижуулах.

ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ
ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ