Хонь

ҮЗЭМЧИН ҮҮЛДЭР

ҮЗЭМЧИН ҮҮЛДЭР

Тархалт:

Үзэмчин омгийн хонь үржүүлэх улсын үржлийн фермийг 1972 онд байгуулж, улмаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ихэнх сумдад үржлийн хуц бойжуулан худалдаж, сайжируулагчаар ашиглаж ирсэн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн сумдад Үзэмчин үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлдэг.

Бий болгосон үржил селекцийн арга:                                                                          

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн сумдад ардын уламжлалт селекцийн аргаар бий болсон  махны хэвшлийн хонийг түшиглэн 1972 оноос доцент З.Гончигжавын удирдлагаар шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн ажил явуулж, шилмэл хонийг “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар 20  гаруй жил явуулсан үржил-селекцийн  ажлын үр дүнд тал хээрийн бүсэд зохицсон мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Үзэмчин үүлдэр”-ийн хонь бий болжээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Үзэмчин үүлдрийн хонины онцлог:

Үзэмчин үүлдрийн хонины биологийн  гол онцлог нь дорнод тал нутгийн экологийн нөхцөлд гойд зохицсон бэлчээрээр таргалах чадварын хувьд бусад үүлдрийн хониноос илт давуутай, нядлагын жингээр халх болон ашиг шимийн ижил чиглэлийн бусад хонины үзүүлэлтээс 4-8 хувиар илүү байдагт оршино. Сүргийн дотор халзан, шар бор нүдэн, шар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь 87.8 хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

52.0

65.0

1200

Төлгөн хуц

33.0

50.0

1000

Эм хонь

40.0

55.0

1100

Охин төлөг

30.0

45.0

0800

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХАА-н сайдын 1991 оны А/65 дугаар тушаал

Үзэмчин үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

З.Гончигжав – ХААИС-ийн ахмад багш, ХААУ-ны дэд эрдэмтэн, доцент, Н.Минжээ –  Эрдэнэцагаан сумын хонины улсын үржил фермийн малзүйч, Г.Улаанхүү – Эрдэнэцагаан сумын хонины улсын үржил фермийн малзүйч, Б.Гансүх – Эрдэнэцагаан сумын ерөнхий малзүйч, Р.Өлзийбаяр – Эрдэнэцагаан сум, нэгдлийн дарга асан, өндөр настан

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг бататган сайжруулахын  зэрэгцээ тал хээрийн бүс нутгийн хонины мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэгцээний эрлийзжүүлгийг эрчимтэй хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

ҮЗЭМЧИН ҮҮЛДЭР
ҮЗЭМЧИН ҮҮЛДЭР