Хонь

СУТАЙ ҮҮЛДЭР

СУТАЙ ҮҮЛДЭР

Тархалт:

Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Булган, аймгуудын 20 гаруй сумдад хонин сүргийнхээ мах –ноосон ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор Сутай үүлдрийн хонийг сайжруулагчаар ашиглаж байна. Ховд аймгийн  Дарив суманд Сутай үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ховд аймгийн Дарив суманд ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон  Алтайн уулархаг болон их нуурын хотгорын байгаль цаг уурын экологийн эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон мах- ноосон ашиг сайтай хонин сүрэгт түшиглэн ХААУ-ны дэд эрдэмтэн Б.Пүрэвийн удирдлагаар тухайн хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг 1970-аад оноос эхлэн явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүвтэр ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Сутай ” хонийг бий болгосон ажээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүвтэр ноосны

Сутай хонины онцлог:

Алтайн уулархаг болон Их нууруудын хотгор хосолсон эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад гойд зохицсон, байгалийн бэрхшээлийг даван туулах тэсвэрт болон төлөрхөг чанараар онцгой  сайн,  зун- намрын улиралд тарга тэвээрэг сайн авдаг, авсан тарга хүчээ өвөл-хавартааа удаан хадгалах зэрэг гайхамшигт чадвараараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлогтой. Сутай  хонь ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой, их бие нь цагаан зүстэй байх бөгөөд эм хонины дунд хар, бор, хөх алаг зүсний хонь цөөн тохиолдоно. Хонины 80 гаруй хувь нь хөлдөө шилбэнээс доош хар, бор, шар  толботой байдаг онцлогтой.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

52.0

65.0

1800

Төлгөн хуц

33.0

45.0

1500

Эм хонь

39.0

53.0

1600

Охин төлөг

30.0

42.0

1400

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Алтайн уулархаг болон Их нууруудын хотгорын бүсэд цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг улам бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөх замаар тухайн бүс нутагтаа  хонины мах, бүдүүвтэр ноос үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Сутай үүлдрийн хонины генетик боломжийг бүрэн ашиглахад чиглүүлэх.

СУТАЙ ҮҮЛДЭР
СУТАЙ ҮҮЛДЭР