Хонь

ТАЛ НУТГИЙН ЦАГААН

ТАЛ НУТГИЙН ЦАГААН

Тархалт:

      Тал нутгийн цагаан үүлдрийн  хонийг Хэнтий, Сүхбаатар  аймгийн зарим суманд  цэврээр нь болон нутгийн хонины ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглаж байжээ. Хэнтий аймгийн  Хэрлэн сум, Цөм сүргийн үржлийн төвд  Тал нутгийн цагаан үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Монголын дорнод тал хээрийн бүсэд орших Сүхбаатар аймгийн Асгат, Хэнтий аймгийн Хэрлэн суманд үржүүлж байсан  нутгийн бүдүүн ноост, өөхөн сүүлт монгол хонийг Алтай болон Өвөрбайгаль үүлдрүүдийн нарийн ноост хуцаар цус шингээх эрлийзжүүлэгт оруулж, II ба түүнээс дээш үеийн эрлийз нарийвтар ноост хонийг Цигай  үүлдрийн нарийвтар ноост хуцаар цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн нарийвтар ноост эрлийз хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлж, эрлийзжүүлгийн аргаар ноос - махны чиглэлийн нарийвтар  ноост “Тал нутгийн цагаан үүлдэр”-ийн хонийг зохион бүтээсэн байна.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийвтар ноос – мах - өөхний

Тал нутгийн цагаан үүлдрийн хонины онцлог:

Тал нутгийн цагаан үүлдрийн хонины гол онцлог нь  дорнод тал хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос дунджаар 11.5 хувиар, ноосны гарцаар 2.0 – 3.3 дахин, төлөрхөг чанараар 5-15 хургаар илүү төдийгүй, 50-58 дугаар чанарын жигд нарийвтар  ноос өгөх чадамжтай, арьс нь үслэг “Цигайка” эдлэл хийхэд нэн тохиромжтой, сүүлэг чанар өндөртэй зэрэг үнэт чанаруудаар бусад үүлдэр  омгийн хониноос ялгарах онцлогтой.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

58.0

70.0

4000

Төлгөн хуц

38.0

48.0

2600

Эм хонь

41.0

53.0

2500

Охин төлөг

32.0

40.0

2200

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХХАА-н сайдын 1993 оны А/18 дугаар тушаал.

Тал нутгийн цагаан үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Г.Батсүх  -  МААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Б.Түмэнхишиг -  Хэнтий аймгийн Хэрлэн сумын Фермийн эрхлэгч, ЭШ-ний ажилтан, Тахигат компанийн захирал, малзүйч, Д.Саарал – Сүхбаатар аймгийн Асгат сумын Фермийн эрхлэгч, Ерөнхий малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг дорнод тал хээрийн бүсийн бэлчээр тэжээлийн нөөц арвинтай, газар тариалангийн  бүс нутагт цэврээр нь үржүүлж, түүний аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эдийн засгийн эргэлтэнд  эрчимтэй  оруулж, үнэт генофондыг хамгаалан арвижуулах.

ТАЛ НУТГИЙН ЦАГААН
ТАЛ НУТГИЙН ЦАГААН