Хонь

ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ

ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ

Тархалт:

Архангай аймгийн Тариат, Цахир, Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Цэнхэр, Хангай сумдад Тамир үүлдрийн хэсгийн хонийг зонхилон цэвэрээр нь үржүүлж ирсэн байна.  Архангай аймгийн  Ихтамир, Цахир сумдад Тамир үүлдрийн хэсгийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Хангайн өндөр уулын бүсийн монгол хонийг Баяд үүлдрийн хониор III үеийг хүртэл цус шингээж, II үеийн эрлийз хонийг бүдүүвтэр ноост Байдраг, Говь-Алтай үүлдрийн хониор цус сэлбэж, гарсан  тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн  өөхөн сүүлт Тамир үүлдрийн  хэсэг”-ийн хонийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүвтэр ноосны

Тамир үүлдрийн хэсгийн хонины онцлог:

Хангайн өндөр уулын бүсийн өвөрмөц экологийн нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон амьдрах чадвар сайтай, бүдүүвтэр ноос – махан ашиг шимийн зохистой хослолыг шингээсэн, аж ахуй – биологийн эдгээр давуу шинж чанаруудаа үр төлдөө баттай  удамшуулах чадвартайгаараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлоготой.  Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь зонхилох  хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

49.0

64.0

2000

Төлгөн хуц

35.0

52.0

1200

Эм хонь

39.0

53.0

1600

Охин төлөг

29.0

43.0

1200

 

 Үүлдрийн хэсгээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХХАА-н сайдын 2001 оны тушаал.

Тамир үүлдрийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:

      Г. Самбуу – ХААИС-ийн багш, доктор, Монгол Улсын гавъяат малзүйч, С.Шархүү - Хангайн бүсийн ХААЭШ-ний хүрээлэнгийн ажилтан, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ч.Жамбалсүрэн -  Архангай аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, П.Сэрээнэнхорол  - Архангай аймгийн Цахир сумын малзүйч, Л.Жаанай -   Архангай аймгийн Цэнхэр сумын малзүйч, Ш.Дашзэвэг  - Архангай аймгийн Ихтамир сумын малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Өндөр уулын бүсэд цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг улам бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөх замаар тухайн бүс нутагтаа  хонины мах, бүдүүвтэр ноос үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Тамир үүлдрийн хэсгийн хонины генетик боломжийг бүрэн ашиглахад чиглүүлэх.

ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ
ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ