Ямаа

ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДЭР

ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДЭР

Тархалт:

            Увс аймгийн Өлгий суманд үржлийн цөм сүргийг үржүүлж,  баруун бүсийн  ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад сайжруулагчаар ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

            Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль цаг уурын нөхцөлд ардын селекцийн  үр дүнд бий болсон ямаанд түшиглэн шинжлэх ухааны үндэстэй шилэн сонголт хийж, өөр дотор нь үржүүлж бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн /кашмир/  ноолуур, мах сүүний хосолмол

Өлгийн улаан үүлдрийн ямааны онцлог:

Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон амьдрах чадвар сайтай, холын замд туувар даах чадамж өндөртэй, ноолуурын гарц илүүтэй, бие томтойгоороо Монгол үүлдрийн ямаанаас ялгаатай.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

47

56

350

≥15.0

≤5,5

Борлон ухна

25

38

250

≥14.0

≤5.0

Бүдүүн эм ямаа

30

45

320

≥14.5

≤5.0

Охин борлон

22

34

260

≥14.0

≤4.5

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

            Өөр дотор нь цэврээр үржүүлж аж ахуй биологийн ашигтай шинж чанаруудыг бататган сайжруулах, тархалтын хүрээг өргөтгөхийн  зэрэгцээ  Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын бүс нутгийн ямаан сүргийн ашиг шимийг сайжруулахад ашиглах 

ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДЭР
ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДЭР