ЭРЧИМ ХАР ҮҮЛДЭР
Тархалт:
Эрчим хар үүлдрийн ямааны үржлийн цөм сүргийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд үржүүлж байна. Хөвсгөл аймгийн бүх сум, тус аймагтай хил залгаа Архангай, Булган аймгийн сумын ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад сайжруулагчаар ашиглана.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ойт хээрийн бүс дэх Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нөхцөлд ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон ямаан сүргийг түшиглэн Горно-Алтай үүлдрийн ямаагаар сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулсны үр дүнд ноолуур-мах сүүний ашиг шимийн чиглэлийн Эрчим хар ямааг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний хосолмол
Эрчим хар үүлдрийн ямааны онцлог:
Эрчим ямаа манай орны өндөр уул, ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон, сахлаг хар хүрэн өнгийн хялгастай, бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай. Гэдэс хөлний ноолууржилт хангалттай, хялгас ноолуураа давж ургасан байна. Бусад үүлдэр, омгийн ямаанаас 1,8-5,9 кг-аар илүү жинтэй бөгөөд амьдрах чадвар сайтай, урт ноолууртайгаараа онцлог юм.
Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Ямааны нас, хүйс |
Амьдын жин, кг |
Ноолуурын |
|||
Хавар /V сар/ |
Намар /X сар/ |
гарц, гр |
голч, мкм |
урт, см |
|
Бүдүүн ухна |
45.0 |
58.0 |
350 |
≥15.5 |
≤5,5 |
Борлон ухна |
24.0 |
37.0 |
250 |
≥14.5 |
≤5.0 |
Бүдүүн эм ямаа |
31.0 |
45.0 |
285 |
≥15.0 |
≤5.0 |
Охин борлон |
20.0 |
35.0 |
230 |
≥14.0 |
≤4.5 |
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
Өөр дотор нь цэврээр үржүүлж аж ахуй биологийн ашигтай шинж чанаруудыг бататган сайжруулах, тархалтын хүрээг өргөтгөхийн зэрэгцээ ойт хээрийн бүсийн ямааны ашиг шимийг сайжруулахад ашиглах