Ямаа

БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДЭР

БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДЭР

Тархалт:                                                                                                              

           Ноолуурын чиглэлийн тус ямаа нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас гадна Түвшинширээ, Уулбаян, Баруун-Урт,   Онгон, Наран сумдад голчлон үржүүлэгддэг.  Сүхбаатар аймгийн бүх сумын болон  Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн хил залгаа сумын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглана.  

Бий болгосон үржил селекцийн арга:

         Баяндэлгэр сумын улаан ямааг 1960-аад оны үед орон нутгийн удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнүүд тусгай сүрэглэж,  1970-аад оны үед Асгат дахь ХАА-н үйлдвэрлэл туршлага станцаас эрхлэн үржил селекцийн ажил явуулах эхлэлийг тавьсан байна. 1985 онд нутгийн шилмэл улаан ямаа үржүүлэх улсын үржлийн фермийг 7,5 мянган ямаатайгаар байгуулж, чийрэг бие цогцостой, ноолууржилт сайтай  улаан, үзмэн хүрэн, шарга зүсмийн ямааг шилэн сонгож, тохиромжтой  хэвшлийн  ямааг “өөр дотор нь” үржүүлэх аргаар тал хээрийн бүсэд зохицсон нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний чиглэлийн “Баяндэлгэрийн улаан” үүлдрийн ямаа бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний хосолмол.

Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны онцлог:

            Баяндэлгэр үүлдрийн ямаа говь, цөлөрхөг, тал хээрийн бүс нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон, цайвар шаргал, улаан шаргал, үзмэн хүрэн зүстэй, заримдаа духандаа сартай, гэдэргээ  хааяа шовгор хэлбэрийн эвэртэй, эвэр туруу нь бараан,  тэсвэр сайтай зэрэг онцлогтой. Үндсэн ашиг шим болох ноолуур нь ялимгүй улбар улаан туяа бүхий цайвар өнгөтэй, уян зөөлөн, торгомсог, үйлдвэрт боловсруулахад будаг сайн авдаг.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

46.0

60.0

460

≥16.5

≤5,5

Борлон ухна

23.0

35.0

360

≥15.5

≤5.0

Бүдүүн эм ямаа

33.0

45.0

480

≥16.0

≤5.0

Охин борлон

20.0

31.0

300

≥15.0

≤4.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны  А/05 дугаар тушаал

Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

              Н.Надмид Доктор/Ph.D/, Проф; Б.Мандах Төрийн соёрхолт малзүйч;  Г.Уранчимэг малзүйч;  Д.Мөнгөнцэцэг малзүйч;   Д.Шаарийбуу малзүйч;   Ж. Санжмятав малзүйч. 

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

            “Жирэм” буюу нарийн ноолууртай, “Нарт” буюу жин ихтэй, “Дэлгэр” буюу урт ноолууртай гарц ихтэй сүргүүдэд түшиглэн өөр дотор нь цэврээр үржүүлэхийн зэрэгцээ дорнод, тал хээрийн бүсийн ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлэхэд сайжруулагчаар ашиглах

БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДЭР
БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДЭР