АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР
Тархалт:
"Алтайн улаан" үүлдрийн ямааны цөм сүргийг Ховд аймгийн Алтай суманд үржүүлж говь цөлийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Улаан ямааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “өөр дотор нь” цэврээр сонгон үржүүлж, нарийн цагаан цайвар ноолуур, мах-сүүний хосолмол ашиг шимийн чиглэл бүхий ямааг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Нарийн /кашмир/ цагаан цайвар ноолуур, мах сүүний хосолмол
Алтайн улаан үүлдрийн ямааны онцлог:
Алтайн улаан үүлдрийн ямаа нь “А” (ноолуурын), “В” (ноолуур-махны), “C” (мах-ноолуурын) гэсэн хэвшлүүдтэй. Бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад мөнгөн сортой сахлаг хялгастай, цайвар өнгийн нарийн ноолууртай. Зонхилон бор, хүрэн улаан зүстэй.
Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Ямааны нас, хүйс |
Амьдын жин, кг |
Ноолуурын |
|||
Хавар /V сар/ |
Намар /X сар/ |
гарц, гр |
голч, мкм |
урт, см |
|
Бүдүүн ухна |
50.0 |
64.0 |
550 |
≥15.5 |
≤5,5 |
Борлон ухна |
23.0 |
35.0 |
380 |
≥14.5 |
≤5.0 |
Бүдүүн эм ямаа |
38.0 |
48.0 |
420 |
≥15.0 |
≤5.0 |
Охин борлон |
19.0 |
26.0 |
360 |
≥14.0 |
≤4.5 |
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/87 дугаар тушаал
Алтайн улаан үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:
Д.Алтангэрэл Доктор /Sc.D/, Проф; Д.Батаа малзүйч; З.Тоня малын эмч; Ж.Ониудай малзүйч; Р.Цогтбаатар Доктор /Ph.D/, малзүйч; Х.Гантулга малзүйч; Д.Пүрэвдорж малын эмч.
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
Урт ноолууртай, гарц ихтэй “А”, ноолуур, мах хосолсон “В” , бие томтой “С” хэвшлүүдийн ашиг шимийг сайжруулж цэврээр үржүүлэхийн зэрэгцээ говь цөлийн бүсийн ямааны ноолуурын гарц, чанарыг сайжруулахад ашиглах