Ямаа

ЗАЛАА ЖИНСТ ЭДРЭН ҮҮЛДЭР

ЗАЛАА ЖИНСТ ЭДРЭН ҮҮЛДЭР

Тархалт:

“Залаа жинст-Эдрэн” үүлдрийн ямааны цөм сүргийг Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд голчлон үржүүлж байна. Баянхонгор аймгийн говийн бүсийн Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Баацагаан, Өмнөговь аймгийн Баяндалай, Ханхонгор,   Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт  зэрэг говийн бүсийн зарим сумын ямаан сүрэгт  сайжруулагчаар ашиглана.

Бий болгосон үржил селекцийн арга:

            Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр  сумдад 1950-иад оны сүүлчээр  нэгдэл байгуулагдаж, түүнээс хойш нутгийн монгол ямааг донын хавийн үүлдрийн гаралтай ухнаар эрлийзжүүлж байгаад 1987 оноос цагаан ямааг ангилан суурилж,  “өөр дотор нь” үржүүлж эхэлсэнээр  өөр хоорондоо мэдэгдэхүйц ялгаатай удмуудыг бий болгож, удам дагуулах болон удам хоорондын солбицуулах аргуудыг ашиглан говь, цөлийн бүсэд зохицсон нарийн /кашмир/ цагаан ноолуур, мах сүүний чиглэлийн “Залаажинст – Эдрэн” үүлдрийн ямаа бий болжээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

            Нарийн /кашмир/ цагаан ноолуур, мах сүүний хосолмол

Залаа жинст-Эдрэн үүлдрийн ямааны онцлог:

            Залаа жинст –Эдрэн үүлдрийн ямаа биеийн аль нэг хэсэгт өөр өнгийн толбогүй цагаан зүстэй, ихэвчлэн дунд зэргийн хэмжээний наран, гэдэргээ хэлбэрийн эвэртэй, нүдний болор тод хар, зовхи бараан, сахлаг хялгастай, нарийн ноолууртай, говь цөлөрхөг нутгийн бэлчээрийн маллагаанд сайн зохицсон.  

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

46.0

57.0

380

≥16.5

≤5,5

Борлон ухна

22.0

33.0

260

≥15.5

≤5.0

Бүдүүн эм ямаа

28.0

40.0

300

≥16.0

≤5.0

Охин борлон

18.0

30.0

280

≥15.0

≤4.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

            Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/59 дүгээр тушаал

Залаа жинст-Эдрэнгийн цагаан үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

            Н.Надмид Доктор /Ph.D/, Проф,  малзүйч; Ё.Доржбат Доктор /Ph.D/, малзүйч;  Н.Баярмагнай малзүйч; И.Идэрмөнх малзүйч;  Г.Оюунчимэг малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

“Залаа” нарийн ноолуурт, “Сувдан” биеэрхэг, “Мяндсан” урт ноолуурт, “Эдрэн” өтгөн ноост зэрэг дөрвөн удмуудын ашиг шимийг бататган сайжруулж цэврээр үржүүлэхийн зэрэгцээ говь цөлийн бүсийн ямааны ноолуурын гарц, чанарыг сайжруулахад ашиглах 

ЗАЛАА ЖИНСТ ЭДРЭН ҮҮЛДЭР
ЗАЛАА ЖИНСТ ЭДРЭН ҮҮЛДЭР