Ямаа

ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДЭР

ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДЭР

Тархалт:

Ноолуурын, махны, ноолуур-махны хэвшил бүхий тус ямаа нь Завхан аймгийн Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал зэрэг сумдад голлон үржүүлдэг. Завхан аймгийн бүх сумын болон  Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн хил залгаа сумын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглана. Завхан аймгийн Дөрвөлжин суманд цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

            1970 оноос Завхан аймгийн хэмжээнд тулман хөхт ямааг илрүүлж, түүний тархалтын хүрээг тогтоох ажлыг ХААҮТС-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион явуулсны  үр дүнд Алдархаан, Цагаан хайрхан, Дөрвөлжин, Ургамал, Цэцэн уул сумын тулман хөхт, цагаан болон улаан халтар, хар зүсмийн  ямаан сүргийг 1971-1972 онуудад Дөрвөлжин сумын Цогт бригадад бөөгнүүлж, улмаар 1988 онд ноолуурын ямааны улсын үржлийн ферм байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн ажил явуулж, тохиромжтой хэвшлийн ямааг “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар 30  шахам  жил явуулсан үржил-селекцийн  ажлын үр дүнд их нуурын хотгор орчмын болон хангайн бүсэд зохицсон нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний чиглэлийн “Завхан буурал” үүлдрийн ямаа бий болжээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний хосолмол

Завхан буурал үүлдрийн ямааны онцлог:

            Завхан буурал үүлдэр нь монгол үүлдрийн ямааны үндсэн шинж чанарыг хадгалсан, зонхилох зүс хар, нүүр, дөрвөн хөл, хэвлий, бөгсөн биеэр  нь улаан ба цагаан судалтай халтар, заримдаа буурал хошуутай, нурууны гол шугамаа дагасан хүрэн бор судалтай, ноолуурын зонхилох өнгө цайвар саарал, голч нарийн, чанар сайтай. Үржлийн сүргийн эм ямааны 15-20% тулман хөхтэй, хоногийн саам 500-1350 гр хэлбэлзэнэ. 

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

48.0

60.0

350

≥15.5

≤4,5

Борлон ухна

25.0

38.0

320

≥14.5

≤4.0

Бүдүүн эм ямаа

33.0

45.0

330

≥15.0

≤5.0

Охин борлон

22.0

34.0

280

≥14.0

≤4.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

            Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/24 дүгээр тушаал

Завхан буурал үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

            Л.Лхаасүрэн МУ-ын гавьяат малзүйч;  Ж.Отгоолой малын эмч;  Л.Чой-Иш Доктор /Ph.D/.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Сүргийн доторх жин ихтэй, ноолуурын гарц ихтэй, хосолсон (жин- ноолуурын гарц эсвэл гарц-амьдын жин) шинж бүхий малд түшиглэн ашиг шим, үржлийн чанараа цаашид сайжруулахад үржлийн ажлыг чиглүүлэх нь зүйтэй.

ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДЭР
ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДЭР