БУРИАД ОМОГ
Тархалт:
Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Цагаан – Овоо, Дашбалбар сумдад зонхилон үржүүлж байна. Буриад омгийн хонины цөм сүргийг Дорнод аймгийн Дашбалбар суманд үржүүлдэг.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ардын уламжлалт селекцийн арга
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Буриад омгийн хонины онцлог:
Улз голын сав дагуух дорнод тал хээрийн бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөл дахь бэлчээрийн маллагаанд сайтар дасан зохицсон, ууц ялимгүй өргөдсөн, цээж өргөн, гүн, харьцангуй богино зузаан өөхөн сүүлтэй, өвөл – хаврын улиралд тарга хүчээ сайн хадгаладаг онцлогтой, ихэвчлэн улаан, шар, бор толгойтой, халзан, их бие нь хундан цагаан зүстэй байдаг.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Хонины нас, хүйс |
Амьдын жин / кг / |
Ноосны гарц / гр / |
|
Хавар /V сард / |
Намар /X сард / |
||
Бүдүүн хуц |
60.0 |
70.0 |
1800 |
Төлгөн хуц |
35.0 |
52.0 |
1200 |
Эм хонь |
40.0 |
55.0 |
1300 |
Охин төлөг |
32.0 |
48.0 |
1100 |
Омгоор баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХХАА-н сайдын 2015 оны А/94 дүгээр тушаал.
Буриад омгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Минжигдорж - Доктор, профессор, гавъяат малзүйч, Т.Батсүх - Доктор Ph, МААЭШХ-ийн захирал, малзүйч, Ц.Цэенханд - Доктор Ph, ЭШ-ний ажилтан, малзүйч.
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
Улз голын сав дагуух дорнод тал хээрийн бүсэд цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг улам бататган сайжруулж, тохиромжтой хэвшлийн хонины тоог олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх замаар үүлдрийн хэмжээнд хүргэж, улмаар тухайн бүс нутагтаа хонины мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Буриад хонийг сайжруулагчаар ашиглах хэмжээнд хүргэх.

