Нийгэм

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

     Та бүхэндээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе.

Хуучин он улирч, шинэ оноо угтах торгон мөчид Мал аж ахуйн салбарт тэр тусмаа мал зүйн шинжлэх ухаанд томоохон эргэлтийг авч ирсэн жил байж чадлаа. Салбарын суурь хууль болох Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж, монгол малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, бүртгэлжүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, мал малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах өргөн боломж нээгдэж байна.

Ирж буй 2019 онд мал аж ахуйн салбарт их бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай. 

Салбарын нийт хамт олон та бүхэндээ ирж буй ондоо амьдрал тань аз жаргалаар дүүрэн, ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

малын үржил бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг

Зохицуулах газрын дарга, Ерөнхий малзүйч Д.Батсүрэн

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.