Үхэр

МОНГОЛ ҮҮЛДЭР

МОНГОЛ ҮҮЛДЭР

Тархалт:

Манай орны байгаль, газар зvй, экологийн нєхцлєєс хамааран vхрийн тархалт єндєр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн бvсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувь байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын уламжлалт сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах, сүүний

Монгол үүлдрийн үхрийн онцлог:

Монгол үхэр нь байгаль цаг уурын янз бүрийн бүс нутагт дасан зохицсон  тэсвэр хатуужилтай, байгалийн бэлчээрийг чадамгай ашиглан намар нас гүйцсэн үхэр 30-50%, өсвөр үхэр 60-80%-иар хаврын жингээ нэмэгдүүлж, тарга хүч авах чадвартай. Монгол үхэр зун, намрын улиралд өөх ихээр хуримтлуулдаг нь цаг агаарын хүнд нөхцөлийг даван туулах энергийн эх үүсвэр болдог. Хүрэн улаан, бидэртэй хүрэн зүс зонхилох боловч ухаа ягаан, хар, бөөр алаг зүс нилээд тохиолдоно.

Ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Амьдын жин, кг

Сүүлэг чанар

Саам, л

Тослог, %

Бух

325-396

-

-

Үнээ

273-315

315

4,3

Үүлдрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны А/69 дүгээр тушаал

Монгол үүлдрийн үхрийн тодорхойлолт бичсэн:

            Д.Гончиг МУ-ын гавьяат багш, академич; Р.Цэрэндулам ШУ-ны гавьяат ажилтан Доктор /Sc.D/, Проф; С.Дугаржав Доктор /Ph.D/; Ж.Гомбодорж Доктор /Ph.D/; Д.Чулуунбаатар ХААХХҮЯамны мэргэжилтэн, малзүйч; Ж.Нямдаваа Доктор /Ph.D/

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Өөр дотор нь шилэн сонгож, махны чиглэлээр үржүүлэх

МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР