Тэмээ

ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭР

ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭР

Тархалт:

Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад Галбын говийн улаан үүлдрийн тэмээний цөм сүргийг цэврээр үржүүлж, говийн бүсийн аймгуудын тэмээн сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-ноос-сүү-уналга эдэлгээ.

Галбын говийн улаан үүлдрийн тэмээний онцлог:

Галбын говийн улаан тэмээ нь өргөн тавиу цээж хэвлий, матаас сайтай хавирга, урт уужим ташаа хондлой, бахим бүдүүн борви, богиновтор бадриун мөчтэй, ачилга хөллөгөө, алсын аян тээвэрлэхэд илүү тохиромжтой, бие цогцосын хувьд лагс зузаан, махлаг чамбай, чийрэг нягт хэвшил голлох бөгөөд бие томтой, амьдын жингээр бусад үүлдрийн тэмээнээс илүү байдаг.  Мөн тэмээний 66.7 хувь нь улаан, хүрэн, бор, 33.3 хувь нь шар болон бусад зүсний тэмээ эзэлдэг.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Ноосны гарц, гр

Биеийн хэмжээ, см

Бөх хоорондын  өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Буур

660.0

8500

180.0

251.2

152.9

24.0

Ингэ

550.7

5400

172.4

239.1

146.0

20.4

 

Үүлдрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаал

Галбын говийн улаан үүлдрийн тэмээний тодорхойлолт бичсэн:

Б.Лувсан Доктор /Ph.D/ малзүйч; Т.Балдан Доктор /Ph.D/ МУ-ын зөвлөх малзүйч; Д.Цэвээнжав малзүйч; Ц.Хүүдүү малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Галбын говийн улаан үүлдрийн тэмээний биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулж цэврээр үржүүлэхийн зэрэгцээ Монгол үүлдрийн тэмээний махан ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглах.

ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭР
ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭР